Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон газрын дарга нар Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Эрсдэлийн удирдлага, зээлийн бодлогын газрын захирал Х.Лхагвасүрэн, Орон нутгийн салбарын удирдлагын хэлтсийн захирал Л.Амгалантай уулзлаа.
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн үйл ажиллагааны хүрээнд 2019 оноос Хаан банк, Төрийн банкаар дамжуулан жижиг зээл олгож байгаа. 2020 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай гэрээ хийж банкаар дамжуулан хувиараа хөдөлмөр эрхлэгч, залуус, бичил бизнес эрхлэгчдэд 10 сая хүртэлх төгрөгийн зээлийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн санхүүжилтийн эх үүсвэрээс шийдвэрлэхээр ажиллаж байна.

Уулзалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дээрх төслийн хэрэгжилтийн хүрээнд олгох жижиг зээлийн асуудлыг онцгойлон анхаарч байгаагаа илэрхийллээ. Мөн залуус, бичил бизнес эрхлэгчдэд зээл олгоход тавьдаг шаардлагуудыг уян хатан болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар онцлов.
Үүнээс гадна халамжийн үйлчилгээ авч байгаа нийт иргэдийн 80 гаруй хувь нь Төрийн банкаар үйлчлүүлж байна. Сард дунджаар 700-800 мянган иргэн халамжийн үйлчилгээ авч байгаа. Эдгээрийн 45 орчим хувь нь халамжийн үйлчилгээгээ харилцах дансандаа холболт хийлгэсэн ч нийт халамж авагч иргэдийн 25 орчим хувь нь цахим картаар үйлчилгээ авч байна.
Харин Төрийн банкаар 669 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн үйлчилгээнд хамрагдсанаас 314.4 мянган иргэн харилцах данстай, 160.8 мянган иргэн цахим картаар үйлчлүүлж байна. Үүнтэй холбоотойгоор банкны үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт үнэ төлбөргүй цахим картжуулах, иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй үйлчлэхэд анхаарах зэрэг асуудлыг судалж үзэхийг хүслээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
