УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн тоон мэдээллийг тодрууллаа.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Хүнсний хангамж, нөөцийн хувьд хангалттай байгаа. Хүнсний аюулгүй байдал алдагдах үеийн хариу төлөвлөгөөний дагуу бүх нөөцөө бүрдүүлсэн. Тоон мэдээллийг гишүүдэд бичгээр өгсөн байгаа. Нийтэд ил зарлахгүй байгаа нь нөөцлөлийн тоо хэмжээтэй холбоотой хий хомсдол үүсчихвий, сандрахвий гэдэг үүднээс болгоомжлол байсан” гэлээ. З.Мэндсайхан сайдын хэлснээр,
-Мах 40 хоног нөөц
-Гурил, гурилан бүтээгдэхүүн 166 хоног
-Төрөл бүрийн будаа 57 хоног
-Хуурай сүү 30 хоног
-Өндөг богино хугацаанд хадгалдаг хүнс учир 2 хоног
-Ургамлын тос 22 хоног
-Төмс 316 хоног
-Хүнсний ногоо 62 хоног
-Элсэн чихэр 60
-Давс 33 хоногийн тус тус нөөцтэй байна.
Хүндрэлийг даваад гарах хэмжээний нөөцийг хангалттай бүрдүүлсэн. Засгийн газар, УОК гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг бүх төрлийн будаа, ургамлын тосыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд малын тэжээл ургамлын тосны түүхий эдийг импортын гаалийн татвараас чөлөөлөх, дотооддоо бий болсон энэ төрлийн бүтээгдэхүүнийг гааль НӨАТ чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон гэдгийг энэ үеэр хэллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
