Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.11.23) Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарыг хүлээн авч уулзав. КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон нөхцөлд банк санхүүгийн салбарын үйл ажиллагааг доголдуулахгүйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангах чиглэлээр гаргаж буй шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг Улсын Их Хурлын дарга сонсож, Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргад холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн ээлжит бус хурлаас гаргасан багц шийдвэрийн талаар танилцуулав. Үүнд, бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэх; банкны заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох; эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх; Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг дөрвөн шийдвэрийг гаргажээ.
Энэ нь КОВИД-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсч буй сөрөг нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэл дарамтыг зөөлрүүлэх ач холбогдолтой юм байна. Түүнчлэн дунд хугацаанд санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих аж.
Дээрх шийдвэрүүдийн зэрэгцээ эдийн засгийг богино хугацаанд сэргээх, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүднээс зээлийг дахин санхүүжүүлэх 230 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хамрах хүрээг нь өргөжүүлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, уул уурхайн бус экспорт эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг хамруулахаар болсон байна. Түүнчлэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулахаар бэлтгэж байна гэв.
Мэдээллийг сонссоны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгчид иргэдийн амьдрал, аж ахуйн нэгж бүрд бодит нөлөө үзүүлэх мөнгөний бодлого, зээл, зээл хүүгийн хөнгөлөлтийн арга хэмжээ авах тодорхой санал, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж маргаашийн Түр хорооны хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Үүсээд буй давагдашгүй хүчин зүйлийн улмаас ББСБ, ХЗХ-дын зээлдэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа, орлого тасалдаж, үндсэн зээл, хүүгийн төлбөрийн эргэн төлөлт саатах нөхцөл байдал үүсээд байгааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Улсын Их Хурлын даргад танилцуулав. Түүнчлэн санхүүгийн байгууллагууд цахим хэлбэрээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэв. Даатгалын компаниуд ч үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлсэн аж.
Улсын Их Хурлаас баталсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 183 тоот “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд ББСБ, ХЗХ-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр тусгагдсан. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэж тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүй байх, төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн гэв. Эл шийдвэрийг холбогдох бүх байгууллагуудад албан бичгээр хүргүүлсэн бөгөөд нэгбүрчлэн утсаар холбогдсон гэв. Түүнчлэн өнөөдрөөс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эл шийдвэрийн талаар мэдээлэл, сурталчилгааг явуулж эхлээд байгаа талаар танилцуулсан юм.
Зээлдэгчид эргэн төлөлтөд хүндрэл үүссэн талаарх тайлбар, холбогдох баримтаа зээлийн гэрээний хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх хүсэлтийн хамт цахимаар гхүргүүлж шийдвэрлүүлэх боломжтой юм байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар ББСБ, ХЗХ-дын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох арга хэмжээг нэр мөр хэрэгжүүлэх талаарх санал боловсруулж, маргааш болох Түр хорооны хуралдаанд танилцуулахыг үүрэг чиглэл болгов. Мөн тус хорооноос боловсруулсан Барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн хүүгийн хэмжээг тогтоох, зээлийн эргэн төлөлтийг түр зогсоох тухай хуулийн төсөлтэй танилцсан болохоо дурдаад, “Энэ төрлийн зохицуулалтыг хийхийн тулд бие даасан хууль батлах шаардлагагүй хэмээн үзэж байна. Харин Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд дээрх зохицуулалтуудыг тусгахаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж Түр хороонд танилцуулах, цаашид яаралтай горимоор өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг үүрэг болгож байна” гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
