Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ-наас энэ оны 1 дүгээр сарын 30-нд Мельбурн хотод ажиллан консулын үйлчилгээ үзүүлэх талаар мэдээлжээ. ЭСЯ коронавирусний нөхцөл байдлын үед Австралид сурч, ажиллан амьдарч буй монгол иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээг тасалдуулахгүй байх үүднээс ийнхүү ажиллаж байна. Консулын үйлчилгээнд:
- Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт,
- Нотариатын үйлчилгээ,
- Итгэмжлэл гэрчлэх /Бүх төрлийн/,
- Төрсний бүртгэл,
- Гэрлэлт бүртгэл,
- Гадаад паспорт захиалга,
- Бичиг баримтны орчуулга, баталгаажуулалт зэрэг орж байгаа аж.
Дээрх үйлчилгээг авахын тулд иргэд бүрдүүлэх материалын жагсаалт, анкетыг ЭСЯ-ны цахим хуудаснаас авч шаардлагатай материалыг бүрдүүлж, зохих анкетыг бөглөх аж. Консулын үйлчилгээг үзүүлэхдээ Викториа мужийн захиргаа, эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмж, шийдвэрийг чанд мөрдөж ажиллах учраас иргэдийг аль болох бөөнөөр цуглуулахгүй, тодорхой цагт хуваарилах тул үйлчилгээ авах иргэд авах үйлчилгээнийхээ талаар consul@mongolianembassy.org.au хаягаар 1 дүгээр сарын 28-наас өмнө ирүүлэхийг мэдэгджээ.
Мөн Шинэ Өмнөд Уэльс мужид ажиллах зөвшөөрөл гармагц ойрын үед Сидней хотод мөн үйлчилгээ үзүүлэхээ мэдэгджээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
