Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах долоо дахь удаагийн ёслол өнөөдөр /2021.07.09/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Б.Чимид агсны Монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход оруулсан үнэтэй хувь нэмэр, шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлахад Эхийг баригчаар оролцсон гавьяа зүтгэл, хөдөлмөр бүтээлийг мөнхжүүлэх зорилгоор энэхүү шагналыг бий болгосныг дурдаад Б.Чимидийн нэрэмжит, Монгол Улсын Их Хурлын 2021 оны шагналыг Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Цэрэнбалтавын Сарантуяа Таны туурвисан “Үндсэн хуулийн процессийн эрх зүй: Суурь ойлголт, тулгамдсан асуудал” бүтээлд олгохоор эрдэмтэн судлаачдаас бүрдсэн сонгон шалгаруулах баг шийдвэрлэснийг онцлон тэмдэглэв.

Энэ бүтээл нь Үндсэн хуулийн хяналтын танин мэдэхүйн онол-практикийн үндсийг тавьсан, харьцуулсан эрх зүй судлалын хүрээнд Үндсэн хуулийн шүүхийн хөгжилд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын эрх зүйн шинжлэх ухаанд Үндсэн хуулийн процессийн эрх зүйн сургалт, судалгааны бие даасан шинэ салбар бий болгон, Монгол Улсад Үндсэн хуулийн шүүх хөгжих, парламентат ёс, Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан бүтээл гэж дүгнэснийг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ онцлохын зэрэгцээ доктор Ц.Сарантуяа хууль зүйн шинжлэх ухааны салбарт 40 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласнаас гадна олон мянган шавьтай шилдэг сурган хүмүүжүүлэгч, нэрт эрдэмтэн гэдгийг тодотгов.
Мөн доктор, профессор Ц.Сарантуяа нь 1992 оны ардчилсан, шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтан ажиллаж, 2019 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл хэрэгт анхнаас нь идэвхтэй оролцож, Монгол Улсад анх удаа болсон Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулалцаж, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээр ажилласныг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэсэн.

Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай Улсын Их Хурлын даргын захирамжыг уншиж сонордуулсны дараа Г.Занданшатар дарга Монгол Улсын Гавьяат хуульч Ц.Сарантуяад өргөмжлөл, шагналыг нь гардууллаа.
Дараа нь Монгол Улсын Гавьяат хуульч Ц.Сарантуяа үг хэлэв. Тэрбээр юуны өмнө Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлөөс Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналд миний бүтээлийг илгээж, энэхүү эрхэм нэр хүндтэй шагналыг гардан авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.
Мөн тэрбээр Б.Чимид багштайгаа олон жил ойр дотно хамтран ажиллаж байсныгаа нэр төрийн хэрэг гэж бодож явдгаа илэрхийлээд багш маань улс орныхоо төлөө байнга сэтгэлээ чилээж явдаг, хүн бүрийн эрхийг тэгш эдлүүлэх тогтолцоог төлөвшүүлэхийн төлөө бүх насаараа зүтгэсэн нэгэн гэдгийг онцлов.

Тэрбээр шагнал хүртсэн бүтээлийнхээ талаар “Үндсэн хууль бол оройдоо залаад орхидог баримт бичиг биш. Үндсэн хууль бол ширээний чимэг төдий хууль биш. Үндсэн хууль бол бид бүхний амьдралд өдөр тутам хэрэгждэг байх ёстой хууль юм” гэдгийг онцлон тэмдэглээд Үндсэн хуулийг шүүхийн журмаар хамгаалах асуудалд судалгаа, харьцуулалт хийж, Монгол Улсад хэрэг болохуйц дүн шинжилгээнүүдийг хийхийг зорьсон хэмээж байлаа.
Шагналыг шилдэг бүтээл туурвисан нэг хүн, эсвэл нэг судлаачдын багт Монгол Улсын Их Хурлаас жил бүр олгодог бөгөөд энэ удаагийн ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар болон албаны бусад хүмүүс оролцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
