Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдал болон халдварыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид баримтлах бодлогоо танилцуулж, мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд С.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар оролцов.
Зорилтот бүлгийн иргэдийн 69.3 хувь нь нэгдүгээр тунд, 65.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа аж. Харин гуравдугаар тунд нийт хүн амын 23 хувь буюу 420 мянга орчим иргэн хамрагдаад байна. Үүнээс үүдэн цар тахлын халдварын тархалт эрчимтэй буурахгүй байгааг Шадар сайд С.Амарсайхан онцлоод “Хүсээгүй хүндрэлийг даван туулахад хамтдаа зүтгэж, Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж буй ард иргэддээ талархал илэрхийлье” хэмээсэн юм.
Монгол Улс 2.8 сая тун вакцины нөөцтэй
Хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улс зургаан удаагийн хатуу хөл хорио тогтоосон. Үүнээс болоод улсын маань эдийн засаг тодорхой хэмжээгээр агшсан. Энэ бол манай улсын түүхэнд хоёр дахь удаагаа тохиож байгаа үзэгдэл. Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 онд эдийн засаг 9.2 хувиар агшсан бол энэ онд 5.6 хувиар агшсан үзүүлэлт гарлаа.
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр нэгэн чухал шийдвэр гаргалаа. Өнөөдрөөс эхлэн урлаг, соёлын салбарын хоригийг нэг шат чөлөөлж, 50 хувийн дүүргэлттэй ажиллуулахаар боллоо. Хоёр жилийн турш хатуу хөл хориотой байсан үзвэр, үйлчилгээ, спортын арга хэмжээг нээж байна. Харилцан хариуцлагатай байж, өдрөөс өдөрт бие биеэ дэмжиж, үе шаттайгаар эдийн засгаа дэмжиж ажиллах цаг болжээ. Иргэд маань үзвэр үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ нэмэлт тунд хамрагдсан байхыг онцолъё. Нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 50 хувьд хүрэхэд бид улбар шар түвшнийг шар түвшинд шилжүүлнэ. Нэг жилийн өмнө нөхцөл байдал, өнөөдөртэй ганцхан зүйлээр ялгаатай. Энэ нь Монгол Улс 2.8 сая тун вакцины нөөцтэй улс болоод байна. Гэтэл вакцины нөөцгүй улс орон зөндөө бий.
Манай улсын хувьд вакцин тарьж эхэлсэн цагаас хатуу хөл хорио тавиагүй. Хөл хориотой үе түүх болж үлдэж байна. Энэ бүхний эцэст маш энгийн уриалга дэвшүүлж байна. Нэмэлт тундаа эрчимтэй хамрагдъя. Үзвэр үйлчилгээг үзэхээ иргэд заавал нэмэлт тунд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлж зааланд орох боломжтой. Эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч байж үзвэр, үйлчилгээ үзэх боломжтой.
Цар тахал асар том сорилт авчирч байна. Нийгмийн амьдралын хэв маягийг өөрчилж, эдийн засгийг хүнд байдалд оруулсан. Боловсрол завсардаж, гадаад харилцаа, олон улсын худалдаа, соёл урлаг, аялал жуулчлалын салбарыг сааруулав. Тээвэр ложистик 8-9 дахин удааширлаа. Цар тахлын дараах үеийн эдийн засгийн хүндрэл бодитоор нүүрлээд байна. Монгол Улсаас хамаарахгүй зүйлс их бий. БНХАУ-д цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Эрээн хот ч хүнсний хомсдолд орсон. Ганц манай улс биш, бусад улсын хувьд Хятадаас авдаг бүтээгдэхүүн тасарч байна. Тэгэхээр вакцинжуулалт бол дэлхий нийтийн асуудал болж байна гэлээ.
Эдийн засаг хэт даяаршсан тул хүндрэл гинжин урвал адил тусаж байна
Сангийн сайд Б.Жавхлан:
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад инфляц 9.5 хувьтай байна. Инфляц өссөн голлох шалтгаан нь гадаад сектор байна. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг улс орнуудын хувьд болон манай хөрш хоёр улсын хувьд ч инфляц өсөж байна. АНУ-д инфляц төсөөлснөөс хоёр дахин, Япон Улсад 2.5 дахин нэмэгдлээ. Тиймээс дэлхийн олон орон 2020, 2021 оны эдийн засгийн цөмрөлтөөс арайхийн гарах гэж байгаа эдийн засгаа унагахгүйн тулд инфляцыг хүчээр буулгах бус, ажиглаж байна. Манай улсын хувьд ч мөн ижил. Дэлхий нийтийн хэмжээнд улс орны эдийн засаг хэт даяаршсан тул хүндрэл гинжин урвал адил тусаж байна. Түүнээс ганц манай улсын эдийн засаг хямраад уналтад орсон хэрэг биш. Нэгдүгээрт эдийн засгийн өсөлт тэлэлтээ чухалчилна. Засгийн газар, Төв банкны зүгээс инфляцыг нам дор байлгах бүхий л боломж арга хэмжээг авна. Хилийн хорио цээр, тээвэр ложистикийн асуудлыг аль болох хурдан шийдвэрлэнэ. Бид нэг үеэ бодвол бүтээгдэхүүнийг дотооддоо маш сайн нөөцөлдөг болсон байна. Гурил, будаа, элсэн чихэр мэтийн хүнс 1-2 сарын нөөцтэй байгааг статистикийн мэдээ харуулж байна. Харин хурдан мууддаг нарийн ногоо мэтийн бүтээгдэхүүнүүд яалт ч үгүй тасарч байна гэсэн мэдээллийг өглөө.
Дуслын систем, тариурын түүхий эдийг яаралтай оруулж ирэх зохицуулалт хийж байна
Эм тариа, эмнэлгийн хэрэгслийн хомсдолын тухайд ЭМЯ-ны дэргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар хянаж байдаг гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тодотгож байлаа. Тус газраас эрүүл мэндийн байгууллагуудыг 1-2 сарын нөөц бүрдүүлэх үүрэг өгсөн. Эм, тарианы хомсдол үүсэхээс сэргийлж, Тяньжинд саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай татан авах, мөн Жининь, БНСУ-аас агаарын тээврээр авчрахаар ярьж буй аж. Дуслын систем, тариурын түүхий эдийг яаралтай оруулж ирэх зохицуулалтыг хийж байна. Мөн тарианы шингэнийг дотооддоо үйлдвэрлэж, нийт хэрэглээний 70 хувийг хангадаг бөгөөд урьдынх шиг хангалттай биш ч 14 хоногтоо хүрэлцэхүйц хэмжээний нөөцтэйг Эрүүл мэндийн сайд онцоллоо.

Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
