Жил бүрийн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр тохиодог. Их хааны мэндэлсний 860 жилийн ойг угтан өнөөдөр /2022.11.22/ Төрийн ордны Хүндэтгэлийн өргөөнд хэл шинжлэл, түүх археологи, олон улс дахь монгол судлал зэрэг салбарын төлөөлөл болсон эрдэмтэн, судлаачид чуулж, “Их Монгол Улс ба Чингис хааны өв” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай өрнүүллээ. Уг эрдэм шинжилгээний хурлын үеэр Хэл зүйн ухааны доктор, профессор Б.Сумьяабаатарын нэгэн жарны турш судлан туурвисан “Монголын нууц товчооны иж судалгаа”, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Го.Акимийн монгол хэлнээ утга төгс хөрвүүлэн буулгасан “Шашдирын чуулган” зэрэг бүтээлүүдийн албан ёсны нээлт болсон юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ “Агуу үндэстэн агуу түүхийг бүтээдэг. Мянганы суут хүн, Эзэн Богд Чингис хааны түмэн өлзий гийсний тэгш ойн босгон дээр Монголын нууц товчоо судлалыг хөгжүүлэх, монголчуудын оюун сэтгэлгээний дархлааг улам бүр бататгах, олон улс дахь монгол судлалыг илүү өргөжүүлэхэд үлэмж хувь нэмрийг оруулах хоёр бүтээлийг өлгийдөн авсан бичгийн их эрдэмтдэд талархал илэрхийлье.
Түгээн дэлгэрүүлэх өв соёлтой, бахархан үргэлжлүүлэх үүх түүхтэй бидний монголчуудын заавал унших ёстой охь бүтээлүүд ийнхүү нэмэгдсээр байна” гэж тодотгов.
Мөн эрдмийн чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар “Даяаршлын эрин зуунд улс үндэстнүүд бүтээсэн түүх, үлдээсэн өв соёлоороо бахархаж, үнэ цэнийг нь түгээн дэлгэрүүлэх учиртай. Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан айл өрх, албан байгууллага бүр Их хааны эш хөргийг хүндэтгэн залах Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийт ард иргэд маань талархан хүлээж авсан. Мөн нийгэм, соёлын салбарын томоохон бүтээн байгуулалт болох нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан “Чингис хаан” хаад язгууртны музей өндөр үүдээ нээлээ. Монголчуудын үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлж, түүхэн бахархлыг нандигнан өвлүүлэх их үйлсэд оюуны бүтээлүүдээрээ дамжуулан үнэтэй хувь нэмрээ оруулж буй эрдэмтэн, судлаачиддаа талархал илэрхийлье” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Б.Эгшиг “Монголын нууц товчоон дахь хятад галиг хийгээд орчуулга”, Хэл бичгийн ухааны доктор Г.Батсуурь “Монголын нууц товчоон ба сонгодог зохиолуудын өш хонзонгийн дүрслэл”, Түүхийн ухааны доктор, профессор Ж.Базарсүрэн “Дэлхий дахины цэргийн эрдэмд Чингис хааны оруулсан хувь нэмрийн тухайд”, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл “Хааны зарлигаар бүтээсэн Хархорины гэрэл хөшөөний бичээсийн утга, агуулга”, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Эрдэнэбаатар “Монголын эзэнт гүрний үеийн археологийн өв соёлоос”, Түүхийн ухааны доктор Б.Энхчимэг “Тусгаар тогтнол-Монголын бахархал” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
