Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2022.12.22) нэгдсэн хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.
Тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, “…Хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг тодорхойлох асуудлыг ард түмэнтэйгээ ярьж, санал бодлыг сонсож, тэднийг мэдлэг мэдээлэлтэй болгож, хамтран хэлэлцэж шийдвэрлэхийн тулд Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай тогтоолыг баталлаа. Улс орны нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан, хуримтлагдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга зам, эрэмбэ дараалал, гарах шийдвэрийн талаар ард иргэдтэйгээ зөвлөлдөх ёстой. Ингэхдээ, Монгол Улсын 3.4 сая ард иргэдийг төлөөлөх, 300 мянган малчдыг төлөөлөх, багш, эмч зэрэг мэргэжил, сонирхлын бүлгийг төлөөлөх чадвар, оролцоог хангах хэрэгтэй. Ингээд тэднийгээ тэнцвэртэй мэдээллээр хангаж, мэдлэг мэдээлэлтэй болгож байж зөвлөлдөх санал асуулга явуулан, хүндрэл бэрхшээлтэй асуудлаа тодорхойлно” гэлээ.
Тэрбээр цааш хэлэхдээ, “Буруудсан, уруудсанаа засаж, авлига, хулгайн үндсийг тасалж, хууль засагладаг ардчилсан төрийн тогтолцоогоо аварч, хөгжлийн шинэ ирээдүйг тодорхойлох энэ түүхэн боломжийг бид алдаж болохгүй. Тиймээс энэ зөвлөлдөх санал асуулгыг ард түмнийхээ төлөөлөх чадварыг хангаж, оролцоог хангаж, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит тооцоо арга зүйд түшиглэж, үр дүнтэй, чанартай зохион байгуулах талаар УИХ-ын гишүүд онцгой анхаарч, идэвхтэй оролцож ажиллах нь чухал байна. Зөв мэдлэг, мэдээлэлтэй хүн л зөв шийдвэр гаргаж чадна. Сэтгэлийн хөдөлгөөн, уур бухимдлаар, аль эсвэл үзэн ядалтаар асуудлыг шийдэхгүй. Улам байдлыг хүндрүүлнэ. Иймд УИХ-ын гишүүд ардчиллын талаар, ард иргэд маань тэнцвэртэй, бодитой мэдээллээр хангагдаж байж төрийн үйл хэрэгт оролцох ёстой гэдгийг ойлгож, дэмжиж ажиллах шаардлагатай байна” хэмээн онцлон тэмдэглэв.
Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг төрийн болон улс төрийн албан тушаарлтныг оролцуулалгүй, нийгэмд нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, асуудлыг шийдвэрлэх чадвартай, боломжтой, мэдлэгтэй мэдээлэлтэй хүмүүс, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоотой байгуулна. Мөн эрдэмтэн мэргэдийн судалгаа, дүгнэлтийг сонсох үүднээс эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-тай хамтран зохион байгуулах бөгөөд нийгмийн зөвшилцлийн үндэсний хэмжээний чуулга уулзалт хийнэ. Хуульд заасан эдгээр шат дараатай арга хэмжээний талаар Улсын Их Хурлын дарга мэдээлэл өгөөд, “Бид монгол хүмүүс. Монголоо гэсэн сэтгэлээр, Монголынхоо ирээдүйн төлөө монгол эх хэлээрээ харилцан ярилцаж, зөвлөлдөж асуудлаа шийдье хэмээн өнөөдрийн шийдвэрийг гаргалаа. Бид чадах ёстой. Сөргөлдөн тэмцэлдэж, сөрөг хүчин байхын тулд биш, хагаралдан бутарч, эвээ алдаж, аюулгүй байдлаа муутгахын тулд биш эвийг хичээж, зөвийг олж, шударга ёс, эрүүл тогтолцоог төлөвшүүлэхийн төлөө зөвлөлдөж шийдэх тогтоолыг Улсын Их Хурал баталлаа…” хэмээгээд үүнийг бүх нийтээр дэмжиж, идэвхтэй оролцохыг Улсын Их Хурлын гишүүд, нийт ард түмэнд уриалав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
