Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.04.26) “Ази тивийн оны шилдэг өсвөрийн рапид шатарчин”-аар шалгарсан дэлхийн хошой аварга, олон улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзулыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Грек Улсад зохион байгуулагдсан Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс Монголын баг хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багаараа гуравдугаар байрт шалгарсан том амжилт гаргалаа. Дэлхийн оюуны их наадамд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, оюуны спортоор Монголчууд дэлхийд үнэлэгдэж байгааг нотлон харуулсан баг тамирчдад болон Монголын шатрын холбооны удирдлагуудад баяр хүргэе. Гурван сая хүн амтай Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуус оюуны спортод цахиур хагалж, манай улсын баг дэлхийн шилдэг таван багийн нэгээр шалгарсан нь бахархалтай байна” гээд “Ази тивийн оны шилдэг өсвөрийн рапид шатарчин”-аар шалгарсан Д.Мөнхзулд баяр хүргэж, амжилт хүсэв.
Д.Мөнхзул нь 2014 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Дурбан хотноо зохиогдсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж, дэлхийн аваргын анхны цомоо авч байсан. Мөн Румын Улсын Мамаиа хотод өнгөрсөн оны есдүгээр сард болсон Өсвөрийн шатарчдын 14, 16, 18 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлснээр дэлхий хошой аварга болжээ.
Дэлхийн хошой аварга, олон улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул “Гэгээн арвай” клубийн шатарчин бөгөөд түүнийг их мастер Б.Гүндаваа дасгалжуулдаг.
Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатарт Азийн шатрын холбооны Зүүн Азийн бүсийг хариуцсан ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдон ажиллах болсонд нь баяр хүргээд Монгол Улсаас анх удаагаа энэхүү нэр хүндтэй албанд томилогдож байгааг онцлон тэмдэглэв.
Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Монголын шатрын холбооны ойрын хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар товч танилцуулсан юм.
Уулзалтын үеэр Монгол Улсын шатарчдын багаар ажиллаж сэтгэн бодох, нэг зорилгын төлөө нэгдэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор шинэлэг сонирхолтой хувилбараар нэг шатар дээр багаараа гүйж тоглох “Нэг монгол-Нэг нүүдэл” багийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулах талаар ярилцаж, санал солилцов. Уг тэмцээнийг 2014 онд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар анх санаачилж байжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгджээ
Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна
Шинэ клип: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
Өнөөдөр цагаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн и
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
