Монголын эдийн засгийн 14 дэх удаагийн чуулган Монголд зочлох жилийн хүрээнд “Welcome to Mongolia” уриан дор энэ сарын 9-нөөс 10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн эдийн засгийн форум нь ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэгдсэн Монголын Үндэсний их баяр наадмын үеэр болж байгаагаараа онцлог төдийгүй дотоод, гадаадын нийт 2200 орчим төлөөлөгчид оролцож байгаа юм. Форумын үеэр үндсэн болон салбар хэлэлцүүлгүүд явагдахаас гадна оролцогчид манай улсын хөрөнгө оруулалт, эдийн засаг, бизнесийн орчинтой танилцах бөгөөд үндэсний урлаг, өв соёлын илэрхийлэл бүхий олон талт арга хэмжээнүүдэд хамрагдана. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн чуулганыг нээж үг хэлсэн бол Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үндсэн илтгэлийг танилцуулсан юм.
Үргэлжлүүлэн “Монгол Улсын хөгжлийн тогтвортой байдал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Улсын Их Хурлын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд, мөн Оксфордын их сургуулийн Засаглалын сургуулийн захирал, доктор Найрэ Вүүдс нар панелистаар оролцжээ. Хэлэлцүүлгээр панелистууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эдийн засгийн ямар боломжууд нээгдэж байгаа талаар санал солилцсон юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, уг нэмэлт өөрчлөлтөөр эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинд тогтвортой байдлыг бий болгох эрх зүйн реформыг хэрэгжүүлсэн гэдгийг тодотголоо. Тэрбээр үргэлжлүүлэн төрийн бодлого тогтвортой, залгамж халаатай хэрэгжиж, парламентын институцууд бэхэжсэнээр тоо биш чанарын өөрчлөлт гарах учиртайг дурдаад 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол улсын хөгжлийн бодлого тогтвортой байна гэж заасныг тэмдэглэлээ.
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, төрийн оролцоог аль болох хумиж, цомхон чадварлаг бүтцийг төлөвшүүлж, халамжаас татгалзсан, хувийн хэвшлийг дэмжсэн бодлого зайлшгүй хэрэгтэйг сануулаад, энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь парламентын төлөөллийн чадамжийг нэмэгдүүлж, олон ургальч үзлийг дэлгэрүүлэхэд дэвшилтэт алхам болсныг тодотгов. Түүнчлэн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, гадаадын хөрөнгө оруулагчид төрийн тогтворгүй бодлого, шийдвэрийн улмаас манай улсыг орхин гарсан тоо баримтаас дурдаад, олон улсын нөхцөл байдал, цаг үеийн сорилтуудыг харгалзан улс төрийн намууд нэгдэж чадсан нь эерэг өөрчлөлтүүдийг дагуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Харин Улсын Их Хурлын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандын хувьд, бидэнд маш их нөөц боломж бий гэдгийг онцлоод, улс төрийн намууд бодлогоороо өрсөлддөг болсноор эдийн засгийн урт хугацааны төлөвлөлтөд онцгой анхаарах ёстой хэмээв.
Хэлэлцүүлгийн үеэр Оксфордын их сургуулийн Засаглалын сургуулийн захирал, доктор Найрэ Вүүдс, ардчилсан орны хувьд Монгол улс энэ цаг үед томоохон дэвшилтэт алхмууд хийж буйг тэмдэглээд, тогтолцооны өөрчлөлт нь цогц үр дүнг дагуулдаг гэдгийг өөрийн орны жишээн дээр тайлбарласан юм. Тэрбээр үргэлжлүүлэн, олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй өнөөдрийн сорилт, бэрхшээлүүдийг даван туулахын тулд мэдрэмжтэй, тогтвортой, бас оновчтой төрийн бодлого чухал гэдгийг хэллээ. Монголын эдийн засгийн чуулган-2023 үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
