Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Чингис хааны талбайд хүрэлцэн ирэхэд Хэнтий аймгийн цэргийн хүрээ жагсаж, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав угтлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Хэнтий аймагт ажиллах үеэрээ эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулав.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт эх орныхоо хөрсөнд ургадаг эмийн ургамлаар дэлхийн дахинд танигдсан эм бэлдмэлийг бүтээж, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны үр дүнтэй арга зүйг нэвтрүүлэх онолын шинэ үзэл баримтлалыг дэвшүүлэн гаргасан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн “Шинэ анагаах ухаан” их сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Төрийн шагналт, Хүний гавьяат эмч Миеэгомбын Амбагад хүртээв.
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ ЦОЛЫГ:
Урлаг, утга зохиол, шинжлэх ухаан, сэтгүүл зүйн салбарт олон арван судалгаа шинжилгээний ганц болон хамтын бүтээл, дууны шүлэг, ном товхимол, дуурийн болон тайзны уран бүтээл туурвиж олны хүртээл болгон, соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлэн зохиолч, яруу найрагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор Жүмпэрэлийн Саруулбуянд хүртээв.
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛЫГ:
- Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Гэндэнгийн Чимэдцэрэн,
- “Сент-Луис” олимпын зөвлөл төрийн бус байгууллагын захирал Пунцагийн Нэргүй,
- Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн сургалтын менежер Гончигсүрэнгийн Базарсад,
- “Тэмүүжин” цогцолбор сургуулийн ахмад багш Сэджанцангийн Адъяасүрэн,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛЫГ:
- УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Засаг дарга асан Наваансамдангийн Ганбямба,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
- “Буудайн цацал” ХХК-ийн ерөнхий инженер асан Шаравдоржийн Жанчивдорж,
- Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин зөвлөх Жагдагийн Оюунбаатар,
- “Хөвчийн Жонон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Балжиннямын Дэлгэрмөрөн,
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛЫГ:
- “Шинэ анагаах ухаан” их сургуулийн халдварт өвчин судлалын багш Буяагийн Цэгмид,
- Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Рэгзэнгийн Эрдэнэбилэг,
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛЫГ:
- Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор Батмөнхийн Цогтбаатар,
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛЫГ:
- “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн авто тээврийн цехийн жолооч Галсандоржийн Ганболд,
ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
- “Цэнэ трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Одгэрэлийн Энхтунгалаг,
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛЫГ:
- Хэнтий аймгийн “Хан Хэнтий” чуулгын дарга асан, ахмад уран бүтээлч Базарваанийн Авирмэд,
- “Билгийн нүд” уран бүтээлийн сангийн тэргүүн, уран дархан Жамбалдоржийн Нанзаддорж нарт тус тус хүртээлээ.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Хэнтий аймгийн ахмад тээвэрчин Ишийн Нямбуу,
- Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Пунцагнамжилын Цэвэлмаа,
- “УЗАТ” ХХК-ийн захирал Уртнасангийн Зоригоо,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн технологийн багш Базарсадын Энхцэцэг,
- Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ахмад настан Моононгийн Эрдэнэчимэг,
- Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Даваа-Очирын Мөнхбат,
- “Юник дэнсе студи”-ийн багш, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Бат-Өлзийн Өлзий-Орших,
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
- Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, ахлах ахлагч Загдын Батсуурь,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- “Эрхэт үр” ХХК-ийн захирал, тариаланч Лувсанпүрэвийн Саранзаяа,
- Баянмөнх сумын Соёлын төвийн дарга Цэвээнсүрэнгийн Болдбаатар нарыг тус тус шагналаа.



Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
