Олон нийтийн цахим сүлжээнд Налайх дүүрэгт төмрийн үйлдвэр, газ дэлбэрч тухайн үнэр нь Улаанбаатар хотод үнэртэж байгаа тухай олныг төөрөгдүүлсэн мэдээ, мэдээлэл нийтлэгдэж байна.
Тус мэдээллийг тодруулахад Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст энэ оны есдүгээр сарын 25-ны өдрийн 17 цаг 35 минутад “Баллонтой газ дэлбэрч, хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гадаадын хөрөнгө оруулалттай “Ш” компанийн төмрийн үйлдвэрт ажилтан “С” нь багажаар төмөр тастаж байхад газын баллоноос хий алдан шатаж, амь хохирсон харамсалтай хэрэгт хөдөлмөр, аюулгүй байдлын журам зөрчигдсөн эсэхийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотой энэ оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 55 минутад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Газ үнэртээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагуудаас хамтран шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.
Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллага ахуйн хий буюу газ ашиглах үед хөдөлмөр, аюулгүй ажиллагааны журам, зааварчилгаа, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг чанд мөрдөж хэвшихийг зөвлөж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
