Хөгжмийн хаан гэгддэг хийл хөгжмийг эгшиглүүлэн үүгээрээ өмгөөлөгчдийнхөө дунд овоглогдож яваа өөдрөг, сэтгэл хөдөлгөм эрч хүчтэй, эрэмгий дайчин авьяаслаг бүсгүй бол өмгөөлөгч бол Б.Нармандах юм. Яагаад ч юм, энгийн хөгжилтэй түүнийг хараад баяр хөөр төрдгийн учир нь урлагийн хүний хөг аялгуут мэдрэмжээр өмгөөллийн ажлаа явуулж,энэхүү буянтай сайхан мэргэжлийнхээ гайхамшгийг жинхэнэ утгаар нь харуулж яваа нэгэн билээ. Энэ ч утгаар Нармандах өмгөөлөгчид үйлчлүүлэгчдийнх нь зүгээс талархалтай хандаж хоёр талын хамтын сэтгэлээр хэрэг зарга нь амжилттай шийдэгдсээр буй.
-Таны анхны мэргэжил хийлч. Иймд хөгжимчин бүсгүй тэс ондоо хуулийн салбар руу хэрхэн урвах болов ?
– Баярлалаа. Миний үндсэн мэргэжил хийлч, хоёр дахь мэргэжил маань хуульч юм.
Энэ утгаараа өмгөөлөгчид дундаа “хийлч” хуульч гэсэн тодотголтой. Миний бие угаас эрс шулуун, шударга бус байдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй учраас мэргэжлийг нь л эзэмшихгүй бол гаднаас хөндлөнгөөс оролцох ямар ч боломжгүй юм байна гэдгийг гүн ойлгосон. Дээр нь төрөлхийн зан характертэй минь ижил төстэй учраас хуульч мэргэжлийг сонгох шалтгаан болсон байх аа. Энэ утгаар өнөөдөр шударга байх үүргээ нийгэмдээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэж байгаа гэж үздэг. Нэг хүн ч гэсэн шударга байдлыг зарчмаа, удирдамжаа болгоод явбал аяндаа л нийгэм цэгцэрч цэвэршинэ шүү дээ. Одоо ч энэ зан маань огт өөрчлөгдөөгүй.
– Тийм ээ, аливаад тууштай бүхнийг гэгээлэг байлгах хүсэл тэмүүлэл дүүрэн, улмаар сэтгэлийн дуудлагаар сонгосон мэргэжлээрээ хаана сурч боловсорсон бэ?
– 2012 онд Шихихутаг хууль зүйн дээд сургуулийг Бизнесийн эрх зүйч мэргэжлээр төгсч хуульч өмгөөлөгч болоод маш их сэтгэл хөдөлж байлаа. Тиймээс энэ хугацаанд авсан хэргийнхээ ард амжилттай гарч, үйлчлүүлэгчдийнхээ нэхэмжлэлийн шаардлагыг хангуулсан он жил байлаа. Нөгөө талаас бидний ажлын үр дүн хэсэг хугацааны дараа гардаг. Гэлээ ч урам зориг үргэлж л төрөөстэй.
-Таныг 2025 ондоо шинэ, шинэлэг зүйл олонтой, тэр бүхэнд өөрийгөө сорьж, илүү их хөгжилд тэмүүлж яваа гэж сонслоо?
– Сайхан асуулт байна. Өмнө нь дангаараа бие даан өмгөөллөө хийгээд цагийн менежментээ зохицуулаад явдаг байсан бол 2025 онд хуульчийн ажлаа урьдынхаас өөр зураглалаар төсөөлж төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл хуулийн фирмтэйгээ үзэл бодлоороо нэгдээд илүү их эрч хүч эрмүүн хүсэл тэмүүлэлтэйгээр ажлаа эхэлж байгаадаа баяртай байна. Энэ утгаар маш их төлөвлөсөн ажил бий, түүндээ хүрэхийн төлөө цуцашгүй хичээх болно. Миний нэг давуу тал барьж авсан ажлаа дуусгаж байж санаа амардаг хүн л дээ.
– Өөртөө болон нийгэмд гэрэл гэгээ болон түүчээлж яваад нь дахин талархъя. Иймд та ажил амьдралдаа баримталдаг зарчмуудаасаа дурьдахгүй юу?
-Ажил амьдралаа эхнээс нь зүлгэх мэт зөв хэмнэлийг нь бариад ажиллаж амьдраад явбал санаачилж байгаа бүхэн маань утга учиртай, үлгэрлэлтэй бахархалтай байдаг юм уу гэж хувьдаа хардаг. Аав ээж маань ч хүний хэмжүүрээр ярих юм бол маш сайхан сэтгэлтэй, үргэлжийн бусдад тус дэмтэй явж ирсэн. Энэхүү зөв хүнд байх эрхэм чанарууд нь хүссэн хүсээгүй бидэнд өвлөгддөг юм билээ. Үүнээс улбаатай ёс зүйгүй, шударга бус байдал, бусдын боломжийг булаах, бусдын хувь заяанд нөлөөлөх байдал хуулиар ч хууль бусаар ч өнөөдрийн нийгэмд бий болсоор байгаа нь учир дутагдалтай санагддаг.
–Урлагийн хүн өмгөөлөл хийхийн онцлог, баяр жаргалтай мөчүүд?
-Ихэнхдээ л хууль өмгөөллийн чиглэлээр хүмүүстэй холбогддог л доо.Танилцаад хэсэг хугацааны дараа би бас хийлч мэргэжилтэй,та надтай аль ч салбараар нь харьцаж болно шүү гэхэд гайхаад байдаг юм. Найз нөхдийн маань зүгээс ч “манай хийлч, хуульч гэж нөхөрсгөөр хөгжилдөж, цоллоход нь” баяртай байдаг .Тиймээс Өмгөөлөгчдийн холбооныхоо мэргэшлийн өдрийн баярын хүндэтгэлийн хүлээн авалт, ойн баяр, шинэ жил гэх мэт олон арга хэмжээнд хийлээ тоглож , мэргэжил нэгтнүүдээ баясгах дуртай. Эндээс сайхан мэдрэмж, сэтгэл ханамжийг авдаг даа.
-Аливаа зүйл хоёр талтай. Өмгөөллийн ажлаа хийж явахад тохиолдох хүндрэл бэрхшээл гээд яривал?
-Өмгөөллийн ажил цэвэр туршлагын ажил. Өөрийн биеэр даван туулж сайн муу сөрөг талуудыг нь мэдэрдэг учраас сургуулийг нь дүүргээд шууд хийдэг гарын доорхи ажил биш. .Цаашилбал, хүний хувь заяаг шийдвэрлэхэд оролцох гээд сайн хүнийг дагаж дадлагажиж суралцахад энэхүү мэргэжлийн ур чадвар, сайн сайханд орших учиртай. Энэ бүгдийг ялаад үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалсны дараа өөртөө итгэх итгэл илүү ихээр төрдөг дөө.
– Ингэхэд таны өөрийнхөө дотоод мэдрэмжээ сонсч таньж сэтгэл ханамж авдаг зүйл тань юу вэ?
-Юуны өмнө намайг үргэлж баяр баясгалантай байлгадаг хөгжимдөө дуртай. Сонгодог урлагийн томоохон төлөөлөл Улсын филармонид нэгэн үе ажиллаж байсандаа бахархдаг. Аялгуут симфони оркестри энд л эгшиглэж байдаг шүү дээ.
Ажлын стресс ядаргаагаа тайлахын тулд хөгжмөө тоглож тайвширдаг. 6 настайгаасаа зүрх сэтгэлийн дуудлагаар тоглож сурсан.учраас хэзээ ч орхиж болохгүй. Хоёр мэргэжлээ хослуулаад цагийн, сэтгэлийн, амьдралын блансаа тохируулаад явж байна.
Хуульчийн ажил тэр дундаа эмэгтэй хүнд ахадсан гэж хэлж болно. Энэ л амаргүй албыг угийн өрөвч зөөлөн хүн учраас үйлчлүүлэгчийнхээ асуудлыг өөрийн асуудал мэтээр хүлээж авч, хүндээр тусгаж авах нь олонтаа. Наад зах нь яавал энэ хэргээ хууль зүйн хүрээнд үйлчлүүлэгчдийнхээ талд шийдүүлэхэв, надад ямар гарц шийдэл боломж байна гэдэгт сэтгэлийн зовнил үүсдэг тал бий. Гэвч бахархууштай нь энэ бүгдэд дандаа бусдыг баясуулж, баярлуулж байдаг урлагийн ажил маань тусалдаг.
Цэцэрлэгт байхаасаа урлагийн бүх номерт нь ордог байсан болохоор эхлээд гэрийнхэн маань дэмждэг байсан бол сүүлдээ төвөгшөөдөг болсон./Инээв/ Ерөөсөө энэ хүүхдийг хүлээлгэж өгдөг газар нь өгье гээд Хөгжим бүжгийн дунд сургуульд шалгуулаад аз болж би тэнцээд сонгодог урлагийн хүн болсон түүхтэй. Ингэж багшийн гярхай нүдээр итгэл өгдөг байсны үр дүнд хүүхэд өөрөө их хөгждөг юм билээ. Өгсөн даалгавруудыг нь ч амжилттай биелүүлдэг байсан. Тийм учраас бага наснаас минь хөтөлж урлагийн замд оруулсан багш нартаа талархаж явдаг. Иймд багаасаа л зөв хүүхэд болох хүмүүжлийг олж төлөвших нь амьдралд нэг их алдаад байдаггүй болов уу .
-Хамгийн хэлэх дуртай үг тань?
-“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэх үгийг хэлэх дуртай. Зөв хичээлт заяа түшинэ гэдэгчлэн хичээж мэрийж байгаа хүнийг амьдрал шагнадаг жамтай. Иймд аль болох хүн өөрөөсөө шалтгаалах ажлыг хийж чаддаг байх хэрэгтэй. Энэ утгаар хичээнгүй байх нь маш чухал учраас энэ зарчмыг ажил амьдралдаа мөрдлөг болгож амьдардаг даа.
Д.Нэргүй

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
