Монгол Улсад автотээврийн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн баярын хурлыг нээж Ерөнхий сайд Г.Занданшатар нээж үг хэллээ.
Тэрбээр, монголчууд бид ардын хувьсгалаас өмнө ердийн хөсгөөр жин тээж, морин өртөөгөөр алба залгуулан өргөн уудам нутгийнхаа өнцөг булан бүрд хүрч үйлчилдэг байсан нүсэр ажлаа түргэн шуурхай, өндөр бүтээл, үр ашигтай автотээврийн хэрэгслээр солиод 100 жилийн босгон дээр ирлээ. Бахдам амжилтын түүхийг бүтээсэн ахмад үедээ талархаж, баялаг түүхийг түүчээлж яваа энэ цагийн залуустаа баярлаж байна. Салбарын үүслээр 100 жил хэмээн тоологдож буй боловч, монголчууд 1900 оны эхээр “Хаалган хүрээ тээврийн пүүс” хэмээх өнөөдрийн бидний нэршсэн улс хоорондын тээвэр хийж байсан түүхэн баримтыг дурдлаа.
1925 оны сүүлчээр 25 автомашинтай авто баазыг байгуулснаар өнөө цагийн үндэсний тээврийн байгууллагын суурь тавигдсан. Энэ 100 жилийн хугацаанд тус салбар улс орныг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Монгол Улсын өргөн уудам нутгийг холбож, хөгжлийн үрийг түгээж явсан автотээвэрчдийн нөр их хөдөлмөрийг үеийн үед бахархан дуурсах учиртай хэмээгээд монгол хүний тэсвэр тэвчээр, хөдөлмөр зүтгэл, эх оронч сэтгэлийн тод томруун илэрхийлэл бол үе үеийн автотээвэрчид гэдгийг тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар, автотээврийн салбар улс орны хөгжилд гүйцэтгэсэн үүргийг онцгойлон дурдаад Монгол Улсын хөгжлийн түүх бол энэ салбарын түүх юм. 1960-аад оны манай улсын аж үйлдвэрлэл, газар тариалан бүтээн байгуулалтын хөгжлийн үеийг автотээвэрчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тухайлбал 1950-иад оны сүүлчээр тус салбарт “зуу мянгат”, “бумтан” жолооч, 1960 оны эхээр “саятан” жолооч зэрэг хөдөлгөөн өрнөн энэхүү алдрын эзэн болохын тулд саад бэрхшээлийг давж, хөдөлмөрлөж ирсэн ахмад тээвэрчдээрээ бахархаж байна гэлээ.
Автотээврийн салбарын 100 жилийн амжилтыг тоон баримтаар илэрхийллээ. Тухайлбал, 1925 онд автотээврээр 400 мянган тонн ачаа тээвэрлэж байсан бол 2024 онд 85.2 сая тонн болж 213 дахин нэмэгджээ. 1935 онд 800 мянган зорчигч тээвэрлэж байсан бол 2024 онд 145.1 сая зорчигч тээвэрлэсэн нь 181.3 дахин өссөн байна. 2015 онд монголчууд олон улсын тээвэрлэлтэд нэг хувийг эзэлж байсан бол 2025 онд 46 хувь болж, долоон улсад тээвэр хийж байсан бол 2025 онд 23 улсад тээвэрлэлт хийж байна. Автотээврийн салбарын өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн хэрэгцээг хангахын тулд хууль, эрх зүйн орчныг нь улам боловсронгуй болгох, орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид Та бүхэн амжилттай хэрэгжүүлж байгаад талархаж байна гэлээ.
Түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг “Монгол Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт байгууллага”-аар шагнажээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
