Жирэмсэн эмэгтэйчүүд түмэн төрлийн сэтгэл хөдлөлөөр дүүрэн байдаг. Түрүүхэн инээгээд сууж байсан хүн эргээд харахад уйлаад сууж байх жишээтэй.
Жирэмсэн болсон цагаас эхлэн төрөх хүртэл хүний гормонь буюу дааварт маш ихээр өөрчлөгдөж байдаг бөгөөд үүний улмаас зан чанар, сэтгэл хөдлөлд байнга нөлөөлж байдаг. Амьдралд орж буй өөрчлөлт, төрөх айдас зэрэг нь нэмэлт болж сэтгэл санааг улам тогтворгүй болгодог.
Тиймээс хань нөхөр, гэр бүл, найз нөхөд гээд ойр дотны хүмүүс жирэмсэн хүнийг ойлгож, сэтгэл санааг нь тайван байлгах чухал. Мөн өөрөө дараах байдлаар сэтгэл хөдлөлөө аль болох тогтвортой байлгахыг хичээж болно.
Идэвхтэй бай: Төрөх явц, шинэ ээж болох зэргээс эмээж санаашран гэртээ суухын оронд аль болох тэр талын мэдлэгээ өргөжүүлж суралцахыг бод. Төрөхтэй холбоотой сургалт хичээлд хамрагдаж, жирэмслэлттэй холбоотой вэб сайт, сонин сэтгүүл унш. Бусад ээжүүдтэй өөрийнхөө санаа зовж байгаа зүйлийн талаар илэн далангүй ярилцаж туршлага судлах хэрэгтэй.
Өөрийгөө эрхлүүл: Нөхөр, найз, гэрийнхнээ намайг тоосонгүй гэж гомдоллож суухын оронд өөрөө өөртөө цаг гаргаж, өөрийгөө эрхлүүл. Жишээ нь гоо сайхан, үсчингээр үйлчлүүл. Найзтайгаа хамт кино жүжиг үз. Өөртөө анхаарал тавих нь гэдсэндээ байгаа хүүхдэд ч сайн нөлөөтэй.
Тусламж ав: Хэрэв сэтгэл хөдлөлийн асуудал тань хальж яагаад ч барьж дийлэхгүй хоёр долоо хоногоос дээш болвол эмчдээ хандах хэрэгтэй.
Өөрийгөө нээ: Чамайг ямархан сэтгэл хөдлөлийн замаар явж буйг чи өөрөө гаргаж хэлэхгүй бол хэн ч тааж мэдэх аргагүй. Ялангуяа нөхөртөө яг ямар байгаагаа, яавал дээр болох талаар үнэнчээр ярь. Дотны хүнтэйгээ сэтгэлээ уудлан ярих жирэмсэн үед маш их тустай байдаг.
Жирэмсэн эмэгтэйчүүд яагаад илүү эмзэг бас ааштай байдаг вэ?
2018 оны 12-р сарын 10 өдөр, 17 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
