“Дэлхийн мисс-2019” тэмцээний үндсэн долоон шалгуур үзүүлэлтийн нэг болох HEAD TO HEAD буюу нүүр тулсан ярилцлагад манай улс Армени, Боливи, Өмнөд Африк, Казахстан, Болгари зэрэг орнуудтай нэг групп болсон. Тус ярилцлагын үеэр Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Мандахын Цэвэлмаагийн эх орон, түүх соёл, зан заншил хийгээд өөрийнхөө тухай онцлон танилцуулсан видео бичлэгийг өнгөрсөн жилийн дэлхийн мисс ихэд сайшаасан билээ.
Мөн ярилцлагын хариуг www.missworld.com сайтаар санал асуулга явуулж дүгнэнэ. Манай улс тус санал асуулгаар групптээ тэргүүлж байгаа бол нийт 130 орноос зургаадугаар байрт жагсаж байна. Санал асуулгын дүн тав хоногийн дараа гарах тул та бүхэн эх орноо төлөөлөн оролцож буй мисс бүсгүйгээ дэмжин, саналаа өгөөрэй. Тухайн санал асуулгад түрүүлсэн мисс шилдэг 40-т багтах юм байна.
Хэрхэн саналаа өгөх вэ?
- Та гар утас болон компьютерээс www.missworld.com хаяг руу нэвтэрч орно
- Вэбсайтын баруун дээд буланд Log-in товчийг дарна.
- Та вэбсайт руу Facebook, Instagram, Google хаягийн аль нэгээр нэвтэрнэ.
- Vote хэсэг дээр дарж Tsevelmaa Mandakh гэж хайснаар оролцогчоо олно.
- Vote товч дээр дарж саналаа өгнө.
Нэг хаягаар нэг л удаа саналаа өгөх боломжтой бөгөөд боломжит бүх хаягуудаа ашиглан олон санал өгөөрэй.
Хамтдаа Дэлхийн мисстэй болцгооё!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
