Монголын хошин урлагийн хамтлагууд С1 телевизтэй хамтран “Инээдээр дархлаагаа дэмжье” онлайн тоглолтыг амжилттай зохион байгуулсан билээ. Харин “Монцамэ” агентлагийн захирал, МУСГЗ Б.Ганчимэг нүүрномдоо дараах зүйлсийг бичжээ.
… Тэдгээр комедиан залуус бол үзэл санаа тээгчид юм
Гэтэл манай урлагт үзэл санаа тээгчид байхгүй болсон шүү дээ…
Тухай; Хошин урлагийнхан дүгнэлт хийж байгаа байлгүй дээ. Ер нь “Х түц”-ийн хүргэсэн шатан дээр зогссон. Үргэлжлүүлж аль ч продакшн бүтээлийн төвшний ажил хийгээгүй. Одоо санаа,зохиол, найруулга, ур чадвар гэх бүх ойлголтууд дээр шинэ эргэлт хийхгүй бол явахгүй болжээ. Хошин урлагт сүүлийн жилүүдэд Дүр гэх ойлголт бүр байхгүй болсон. Сосорбарам, Цэрэнпагма нарын сурвалжлагч, саальчин Хонгорзул шиг дүр хаана байна. Дэмидбаатарын хадам эх, Цэрэндарьзав гуайн сайдын охин шиг дүр үзэгдэхээ больсон. Зүгээр л утсаар ярьдаг дүр шүү дээ. Нэг дор гурван өөр мөн чанартай охины дүрийг амьдруулж байгаа юм. Мэргэжлийн ур чадвар гэж тэр л дээ.
Өнөөгийн хошин урлагийнхан эр нь эмэгтэй хүн болж тоглох, муу тааруухан дүр нь хөдөөний хүн, хөгшин хүн байх, за тэгээд бүх эрэгтэй жүжигчид нь нэг ядарсан эмээгийн, үр хүүхэддээ гомдсон хөгшин эхийн дүр л бодож олдог. Яахаараа ээж болгон тийм ядруу төгсөх ч ёстой юм…Гол нь хоорондоо зарчмын ямар ч ялгаагүй, ижилхэн эмээ нар байх нь ёстой гуниг санагддаг. Яагаад өвгөдийн дүрээ барьж авдаггүй юм. Бардаггүй юм уу, эсвэл хүйсээр дарангуйлах гэдэг бүр нэг шившгийн дорд үзэлдээ идэгдсэнийх үү?
Үнэхээр гайхмаар санагддаг.
Сэдвийн хүрээ ингэсхийгээд л дуусна. Хөдөөний хүн шоолж, хөгшин хүн элэглэх төдийхнөөр шүү. Орчин цагт “хөдөөний хүн” ч гэж байхгүй болсон. Хөгшчүүд ч тэдний үзүүлдэг шиг биш. Өөр зууны, өөр хөгшид шүү дээ…
Манай хошин урлагийнхан ийнхүү утга учиргүй хашгираан болж дуусчээ. Муу юмыг чанга хашгираан өөд нь татахгүй л дээ. Өөр нэг шалтгааныг нь би энэ урлаг найруулагчгүй болсонтой холбож хардаг. Найруулагч бол хэн дуртайгийн авирч гараад суучихдаг сэнтий биш. Энэ бол маш том мэргэжил, маш том эрэмбэ, маш том авьяас, маш том мэдрэмж, маш том характер, маш том хөдөлмөрийн цогц…
Найруулагч бол хаан.
Манай жүжигчид нэг жаахан нэрд гараад, гавьяат энэ тэр болонгуутаа өөрөө найруулах гээд гүйчихдэг. Уучлаарай, ёстой ичдэг шүү. Та ямар эрхтэй юм. Хэн, хаанаас өгөв. Ямар их сургууль олгов. Жүжигчин болж ч амжаагүй байж та юу хийгээд явнаа…
Өөр нэг зүйл; манай жүжигчид жаахан нас нэмэнгүүтээ найруулагч болох эрхтэй гээд хадуурчих юм. Наад нас чинь бүр ч хамаагүй шүү. ?
Хоёрт, овоо мөнгөжөөд ирэхээрээ найруулах эрхтэй болчихлоо гэж андуурдаг.
Өршөөгөөрэй, Найдандорж гэдэг найруулагч л Х Түц- ийг бүтээсэн гэж би хувьдаа хардаг. Одоо ч нэг айлын амбаарын продакшн болоо шив дээ. Тэр залуусыг тэр найруулагч хөтөлсөн юм. Бүү март.
Удаах зүйл; Урлагийнхан дотроос хамгийн эхэлж зах зээлд шилжсэн, хамгийн эхэлж эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн нь, хамгийн их болсон болоогүй юм үйлдвэрлэж мөнгө хийсэн нь хошин урлагийнхан шүү. Урлагийн хүний этик, мөн чанараа, манлайллаа эргэж нэг хараарай.
Өнөөдөр бол баяртай гэж хэлмээр байна. Цаана чинь боловсролтой , шинэ залуу үе гараад ирсэн байна.
“UB comedy club” гээд ямар гоё сэтгэдэг залуус гарч ирээд стэндап комеди хийгээд явж байна вэ. Тэдгээр комедиан залуус бол үзэл санаа тээгчид юм. Гэтэл манай урлагт үзэл санаа тээгчид байхгүй болсон шүү дээ.
Тэдний уналтын ердөө нэг жишээг дурьдая. Ардын, гавьяат жүжигчдийнх нь рекламанд бүтээж байгаа дүрийг л хараарай. Ямар ч тоглолт байхгүй. Тийм болохоор тэдний рекламдсан цайг ч сонирхох хүсэл төрөхгүй, сурталчилсан гоймон будааг нь ч авмааргүй байдаг. Яагаад ийм болов?
Яагаад гэвэл манай урлагийнхан өөрийгөө сурталчилж байгаа гурилаасаа дээгүүрт тавиад байдаг юм. Гурилыг танихын тулд тариаг мэддэг байх ёстой. Хичнээн хүний хөлс хүчний үнэтэйг мэдэрсэн байх ёстой. Та тарианы, хөлсний, талхны үнэр мэдэрч байж тогло…
Манай жүжигчид өөрсдийгөө зохиолын дүрээсээ том зиндаанд шидчихдэг нь дэндүү хөөрхийлөлтэй санагддаг.
Аргагүй дээ, найруулагч хэрэггүй гээд манаргаад яваа улс энэ мэт рүү эргэж өнгийхгүй биз. Захиргаагүй, зангаргагүй, замбараагүй продакшнуудын үед монголын хошин урлаг ингэж саарал үе рүү шилжлээ. Харамсалтай байна.
Амьдралдаа би олон найруулагчтай уулзаж учирсан. Агуу Балжиннямаас эхлээд нэрс цувна.
Амьдралдаа би бас олон агуу жүжигчидтэй уулзаж учирсан. Агуу их Нямсүрэн, Сэдэд, Цэрэнпагма гээд урт цуваа хөвөрнө.
Монголын урлагийн бурхад юм даа. Их юм сонссон. Их зам харгуйнх нь үүх түүхээр аялсаан… заримыг нь ил гаргасан… зарим нь архивт маань бий. Нэг л зарчим олж харсан. Тэд өөрсдийгөө юунаас ч дээш эрэмбэлдэггүй юм билээ.
Сэтгүүлч, МУСГЗ Б.Ганчимэг 2020.04.02

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Яг зөв шүүмж байна, талархан хүлээж аваасай билээ
МАШ ЗӨВ БИЧСЭН БАЙНА …ЭНЭ хошин шогийнхон гэж МОНГОЛ ЭР ХҮНИЙГ ДАНДАА “нэг архичин “н-ы дүрээр харуулдаг гэх мэт маш их олон муу зүйл байна …БАС АЯЛГУУ САЙХАН МОНГОЛ ХЭЛИЙГ МАШ ИХ ГУТААДАГ ХҮМҮҮС ….