Улсын Их Хурлаас долоо хоног бүрийн Мягмар гарагт “Хуулийн мэдээлэл” нээлттэй арга хэмжээг зохион байгуулж, шинээр батлагдсан болон хэрэгжиж эхэлсэн хуулиудын үзэл баримтлал, ач холбогдол, үр нөлөө, хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгдөг. Энэ долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын онцлох зохицуулалтуудын талаар мэдээлэл өглөө. Уг хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.
Хамгийн ноцтой нь архинаас үүдсэн нас баралт манай улсад маш өндөр байна. Тухайлбал Монгол Улсад 2019 онд архинаас үүдсэн зуурдын нас баралт 1990 онд 66 байсан 2019 онд 123 болж 2 нэмэгдсэн тооцоо мэдээлэл байна. Энэ нь дэлхий дахинаа Африкийн Лесото, Бурунди зэрэг улстай зэрэгцээд маш өндөр үзүүлэлт гэдгийг УИХ-ын дарга ярианыхаа эхэнд онцлов. Ийм нийгмийн хэрэгцээ шаардлагын улмаас Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг УИХ жил гаруй тунгаан хэлэлцэж, 2022 оны 7 дугаар сард баталсан гэж тодотголоо.
Хуулийн баримталсан зарчим, үзэл санаатай холбоотойгоор анхаарал татах хэд хэдэн том өөрчлөлт орсныг онцолж байна. Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортлосон, чөлөөт бүс,татваргүй барааны дэлгүүрт оруулсан бүх төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэл, импорт, борлуулалтын үе шат бүрээр эцсийн хэрэглэгч хүртэл олон улсын стандартад нийцсэн дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий код ашиглан цахим төлбөрийн баримт гаалийн мэдүүлэгт үндэслэн татварын бүртгэл, мэдээллийн санд бүртгэнэ. Ингэснээр стандартын шаардлага хангаагүй архинаас үүдсэн аюул осол,эрсдэлээс хамгаалах юм. Мөн үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгож, согтууруулах ундааны хатуулгаас шалтгаалан онцгой олбон татварын ялгамжтай бодлогыг үе шаттай хэрэгжүүлснээр хатуулаг ихтэй, эрүүл мэндэд хор хөнөөл ихтэй хэрэглээг багасгана гэж зорьжээ.
Харин одоо иргэд, олон нийтийн хувьд анхаарах заалтыг танилцуулья. Бусдыг архиар шахахыг хуулиар хориглосон. Тухайлбал уг хуулийн 28.2-д “Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсаэн этгээдэд хариуцуулж болно” гэж заасан. Мөн 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон учраас аж ахуйн нэгж, байгууллагууд шинэ оны эхнээс хууль хэрэгжиж эхэлснээр үйлчлүүлэгчийнхээ бичиг баримтыг шалгах шаардлага бий болж байгааг сануулж байна.
Түүнчлэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд төрийн ёслол, хүндэтгэлийн гадаад арга хэмжээг зохион байгуулахаас бусад тохиолдолд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно гэж заагаад байгаа юм.

СБД-т махны өргөтгөсөн худалдаа болно
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
ЦЕГ: Гадаадын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ
Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Өнөөдөр хөхөгчин могой өдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Өнгөрсөн долоо хоногт 110 удаагийн осол, аюулт үзэгдлийн дуудлага бүртгэгдэж, 14 хүний амь аварчээ
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
ТББХ:УИХ-ын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив
Олон улсын тэг хог хаягдлын өдөр
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Т.Дэлгэрмөрөн дуучин С.Бичүүгийн тоглолтод түүний ямар дууг дуулах бол?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
АТГ: 5 хоногт 86 өргөдөл хүлээн авч, 46.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
“Эх оронч сурагч” хөтөлбөрийг энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургу
Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ
