БАТСУУРИЙН ЗОЛЖАРГАЛ
(1989-2026)
Жүжигчин Батсуурийн Золжаргал 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр зуурдаар таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, анд нөхөд, төрөл төрөгсөд төдийгүй Монголын театрын урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Б.Золжаргал нь 1989 оны тавдугаар сарын 29-нд Улаанбаатар хотноо төрсөн. 1997-2007 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 47 дугаар сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол, 2007-2011 онд Соёл урлагийн их сургуульд Монгол Улсын Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдоржийн удирдлага дор суралцаж, жүжигчний мэргэжил эзэмшжээ. Тэрээр 2011-2013 онд “Гацуурхан” хүүхэд залуучуудын театрт жүжигчин, 2013-2023 он хүртэл Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллан, их тайзнаа олон дүрийг чадварлаг бүтээсэн залуу үеийн шилдэг жүжигчдийн нэг байлаа.
Б.Золжаргал нь Б.Лхагвасүрэн “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Отгоолойгийн дүрээр УДЭТ-ын жүжигчний гараагаа эхэлж, Л.Флеччер “Уучлаарай та дугаар андуурч” жүжгийн туслах найруулагч, жүжгийн Нэгдүгээр эр, Уильям Шекспир “Ромео, Жульетта хоёр” жүжгийн Бенволио, Лев Толстой “Адууны түүх” жүжгийн Холстомер, Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” жүжгийн Аравтын баатар, Г.Ибсен “Нора” жүжгийн зарц, А.Шартолгой “Саран хөхөө” жүжгийн Баруун хаалгач, М.Сервантес “Кихот ноён” жүжгийн Ноён, Софокл “Эдип хаан” жүжгийн харуул, Д.Намдаг “Оролмаа эх” жүжгийн Санж, Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын “Царцаа Намжил” жүжгийн Намжил, Б.Шүүдэрцэцэг “Ану хатан” жүжгийн Сэвдэнбалжир, Ш.Гүрбазар “Жаргаагүй нар” жүжгийн Цагдор, К.Людвиг “Оддын өвчин” жүжгийн Тахар, Л.Толстой “Анна Каренина” жүжгийн зарц, “Хаадын хаан.Андгай” жүжгийн Хучар, Б.Мөнх-Амьдрал “Миний аав супер баатар” жүжгийн Өмхий хар, Б.Брехт “Сычуаны сайн хүн” жүжгийн хөгжимчин, Э.Нямдулам “Мартагдсан жүжиг” жүжгийн Максын дүр зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний түүхэн, орчин үеийн, хүүхдийн жүжгүүдийн гол болон туслах дүрүүдийг бүтээжээ.
Тэрээр театрын уран бүтээлээс гадна кино урлагт идэвхтэй ажиллаж “Босго тотго”, “Тэрбумын хэрэг”, “Маш нууц-1”, “Аав”, “Застав”, “Бараг л аймшгийн кино”, “No rules-3”, “Чан Аны Литчи” (Хятад улсын олон ангит кино) зэрэг уран сайхны кино болон олон ангит, богино хэмжээний бүтээлүүдэд дүр бүтээж, үзэгч олны хайр хүндэтгэлийг хүлээсэн билээ.
Б.Золжаргал нь дүр бүтээхдээ хүний сэтгэл зүй, зан чанар, хувь тавиланг мэргэжлийн өндөр түвшинд илэрхийлдэг, мэдрэмжтэй, хөдөлмөрч уран бүтээлч байсан юм. Тэрээр хурц, шийдэмгий, дүрүүдийг чадварлаг бүтээхийн зэрэгцээ хувь хүний зан чанар, хувь заяаг нарийн урлаж, хүний сэтгэлийн гүнд хүрэх эрдэмд алхам тутамдаа суралцаж байсан юм.
Тэрээр хамт олондоо өмөг түшигтэй, уран бүтээлчдийг манлайлан ажилладаг, ард олон болон анд нөхдийнхөө хайр хүндэтгэлийг хүлээсэн хариуцлагатай, чадварлаг, омог бардам уран бүтээлч байлаа. Мөн УДЭТ-ын дэргэд “ДРАМ-3” хамтлагийг байгуулж, “Макарена”, “Нүдээ аниад төсөөл”, “Тэрбумын хэрэг” зэрэг дууны уран бүтээлээр үзэгч олныхоо сонорыг мялаасан билээ.
Жүжигчин Б.Золжаргал нь 2018 онд “Гэгээн муза” олон улсын театрын наадмаас хүүхдийн жүжгийн төрөлд “Царцаа Намжил” жүжгийн Намжилын дүрээр шилдэг эрэгтэй гол дүр, 2023 онд “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас Б.Мөнх-Амьдралын “Миний аав супер баатар” жүжгийн Өмхий харын дүрээр шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг тус тус хүртэж, уран бүтээлээ мэргэжил нэгтнүүд болон олон улсын хэмжээнд үнэлүүлсэн юм. 2019 оны ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан “Байкальский талисман” хүүхдийн жүжгийн фестивальд “Царцаа Намжил” жүжгийн Намжилын дүрээр амжилттай оролцжээ.
Батсуурийн Золжаргалын хөдөлмөр, авьяас чадварыг төр болон олон нийт өндрөөр үнэлж, 2015 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, 2016 онд Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ойгоор БСШУСЯ-ны “Жуух бичиг”, 2018 онд “Шилдэг ажилтан”, 2020 онд “Соёлын тэргүүний ажилтан”, 2021 онд Улсын Драмын Эрдмийн Театрын 90 жилийн ойгоор МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” медалиар тус тус шагнажээ.
Авьяас билэг, хөдөлмөр зүтгэлээрээ тайз, дэлгэцийн урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээж, үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн авьяаслаг уран бүтээлч Б.Золжаргал таны минь гэгээн дүр, бадрангуй зан чанар, цайлган сэтгэл бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэж, Монголын театр, кино урлагийн түүхэнд үүрд мөнх үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, үе үеийн уран бүтээлч анд нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН ХАМТ ОЛОН

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өргөтгөсөн худалдааг өнөөдрөөр өндөрлөж, сүлжээ дэлгүүрүүдэд бүрэн хүргэлт хийхийг үүрэг болголоо
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Гангийн үйлдвэрлэлийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Эмгэнэл
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх морь өдөр
Өнөөдөр нутгийн баруун хагаст бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
“UBCab” ХХК-ийн такси үйлчилгээний ахмад жолооч Лувсанцэрэнгийн Баасанбаярт Гавьяат тээвэрчин цол хүртээжээ
Нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 байршилд зохион байгуулна
“Хайрын мадригал” номын орлогоосоо МЗЭ-д хандив өргөжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
Өнөөдөр Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
Төрийн албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Өнгөрсөн 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула
Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав
Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эр
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн
ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуу
Сүхбаатар Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан салбарын зарим албан хаагчдыг Засгийн газрын ша
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Эмгэнэл
