МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм сэтгүүлчид ээ,
Хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтнууд аа,
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, үзгэн хөлөг тань шандастай байхын ерөөл өргөе.
Чөлөөт хэвлэлийг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх, шударга ёсны дуу хоолой болох, иргэн түмний нийтлэг эрх ашгийг төлөөлөх, буруу бусармаг бүхнийг илчлэн тэмцэхийн төлөөх сэтгүүлчийн ажил үйлсийн зам мөр бартаатай хэрнээ бахархалтай.
Энэ аян сэтгүүлч Танаас ихээхэн тэвчээр хатуужил, зориг зүрх, мэдлэг ухаан, үл шантрах тууштай чанарыг шаарддаг. Тэр хэрээр сэтгүүлчийн хөдөлмөрийг даяар олноор дээдлэн хүндэлдэг билээ.
Хэдийгээр чөлөөт сэтгүүлч, төр засаг хоёр найзлан нөхөрлөх учиргүй гэсэн нийтлэг зарчим байдаг ч засаглалын байгууллагуудын бодлого, шийдвэрийг түмэн олонд хүргэх зууч нь, төрийн хоймор, гал голомт цэвэр тунгалаг байхын нэгэн дархлаа нь чөлөөт сэтгүүл зүй, хараат бус сэтгүүлч гарцаагүй мөн.
Энэ утгаараа Та бүхэн төр, засгийн дотнын нөхөр нь, гашуун боловч үнэнийг ил хэлдэг үнэнч туслагч нь билээ.
ЮНЕСКО-гоос 2017 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь: Тайван, шударга, бүхнийг хамарсан нийгмийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал амаргүй бэрхшээлтэй байна. Уналтыг зогсоох, улмаар тогтворжуулах, цаашдын өсөлтийг хангах, иргэдийнхээ амьжиргааг өөд татахын төлөө бид хичээн чармайж байна.
Чухамхүү “эгзэгтэй энэ цаг мөчид” монгол хүн бүр эрүүл саруул ухаанаар хүлээц тэвчээртэй байж, эв нэгдэл, ойлголцол зөвшилцөл, нийгмийн тогтвортой байдлыг эрхэмлэх нь нэн чухал байна.
Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг, нөлөө онцгой ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж хэлье.
Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал иргэдийнхээ үнэнийг мэдэх эрх, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, чөлөөт хэвлэлийн түгээмэл зарчмууд жинхэнэ утгаараа төлөвших эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр цөөнгүй хууль, тогтоол батлан гаргасан билээ. Энэ чиглэлээр цаашид хийх зүйл бидэнд их бий.
Тиймээс эдгээр болон бусад асуудлаар сэтгүүлчдийнхээ санаа бодлыг сонсох, хэлэлцэн зөвшилцөх, хамтран ажиллахад бид ямагт бэлэн байх болно.
“Эрх чөлөөт сэтгэлийн мөн чанар нь иргэний зориг, үнэн шударга үг мөн” гэдэг билээ. Энэ үг сэтгүүлч та бүхэнд илүү хамаатай гэж би боддог.
Тиймээс эрх чөлөөт сэтгэлийн гүнд урган соёолсон иргэний, хариуцлагатай сэтгүүл зүйн үр жимс улам улмаар дэлгэрэх болтугай гэж ерөөе.
Монголынхоо өчигдөр, өнөөдөр, маргаашийн үнэн түүхийг үгээр, үзгээр туурвин бичих, эрүүл нийгмийг бүтээн цогцлоох үйлс тань ямагт бүтэмж төгс байх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өргөтгөсөн худалдааг өнөөдрөөр өндөрлөж, сүлжээ дэлгүүрүүдэд бүрэн хүргэлт хийхийг үүрэг болголоо
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Гангийн үйлдвэрлэлийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Эмгэнэл
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх морь өдөр
Өнөөдөр нутгийн баруун хагаст бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
“UBCab” ХХК-ийн такси үйлчилгээний ахмад жолооч Лувсанцэрэнгийн Баасанбаярт Гавьяат тээвэрчин цол хүртээжээ
Нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 байршилд зохион байгуулна
“Хайрын мадригал” номын орлогоосоо МЗЭ-д хандив өргөжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
Өнөөдөр Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
Төрийн албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Өнгөрсөн 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула
Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав
Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эр
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн
ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуу
Сүхбаатар Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан салбарын зарим албан хаагчдыг Засгийн газрын ша
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Эмгэнэл
