Засгийн газрын өчигдөр /2023-08-30/-ийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжих тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ БҮР “ШҮД УГААХ ЦАГ”-ТАЙ БОЛНО
Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эрүүл шүд” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулсан.
Тэрбээр манай улсын хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт сүүлийн 40 жилийн хугацаанд 85 хувиас буураагүй, 12 хүртэлх насныханд тархалт 77 хувьтай байгаа бөгөөд насанд хүрэгчдийн дунд ч өндөр хувьтай байгаа тул Ерөнхий сайд шүд, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах, 2024 онд “Шүд” төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өгснийг дурдаад хүн амын амны хөндийн эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах зайлшгүй шаардлагатайг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Манайд шүдний тусламж, үйлчилгээний хүртээмж хангалтгүй. 10 мянган хүн амд ногдох шүдний эмчийн тоогоор бүс нутаг болон дэлхийн дунджаас харьцангуй өндөр ч шүдний эмч нарын 84 хувь нь хувийн шүдний эмнэлэгт, 79 хувь нь Улаанбаатарт төвлөрөн ажилладаг.
ЭМЯ-наас шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлтийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр холбогдох арга хэмжээнүүдийг авч байна. Тухайлбал, 0-18 насны хүүхдийг амны хөндийн эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 1 удаа орох эрх зүйн орчныг бүрдүүлэн, ЭМДҮЗ-ийн энэ оны 6-р сарын 28-ны 08 дугаар тогтоолын дагуу хүүхдийн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг 25,000 төгрөгөөр тооцон ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр болсон. Мөн шүд, амны хөндийн амбулаторийн тусламж үйлчилгээний тарифыг нэмэгдүүлж, нийслэлд 60 мянга, орон нутагт 1.5 дахин их буюу 90,000 төгрөг болгосон нь орон нутгийн иргэдэд амны хөндийн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй авахад дэмжлэг болно гэж үзэж байгаа.
Хуралдаанаас 2024-2027 онд хэрэгжих “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангах, сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд өдөр бүр “Шүд угаах цаг”-ийг зохион байгуулж, хэвшүүлэх, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдыг шүдээ угаах цэг бүхий эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлөөр хангах, “Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд шүд амны хөндийн урьдчилан сэргийлэх болон тусламж, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт тусган зохион байгуулах арга хэмжээ авахыг холбогдох сайдууд болон нийслэл, орон нутгийн удирдлагад үүрэг болголоо.

ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАХ ЖУРАМТ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ЧУХАЛ
Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй” гэж, Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлд Иргэн эрүүл мэндээ хамгаалах асуудлыг үүрэгжүүлж, эрүүл мэндийн боловсрол эзэмших, хэвшүүлэх, амьдрал ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх гэж заасны дагуу ЭМЯ-наас иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарч үндэсний хэмжээнд төлөвлөгөө хөтөлбөр боловсруулан ажиллах бодлого барьж байгаа юм. Энэ хүрээнд Засгийн газраас Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа.
Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагын талаар Эрүүл мэндийн сайд Засгийн газрын хуралдаанд хийсэн танилцуулгадаа ДЭМБ-аас аливаа хүний эрүүл мэндийн байдал, өвчлөх эрсдэлд тухайн хүний амьдралын хэв маяг, дадал зуршил, зан үйлээс 55 хувь, бусад салбарын үйл ажиллагааны үр дагавраас 25, эрүүл мэндийн үйлчилгээнээс 15, удамшлын хүчин зүйлээс 5.0 хувь нь хамаардаг болохыг тогтоосныг онцлоод “Нийгмийг илүү хүртээмжтэй, эрх тэгш, амар амгалан болгоход иргэний эрүүл мэндийн боловсрол нэн чухал үүрэгтэй бөгөөд энэ нь эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэж, нийгмийн өөрчлөлтийг салбар бүрээр хэрэгжүүлэх нь үр дүнтэй болохыг тодорхойлж, салбар бүрт хүн төвтэй, хүнд ээлтэй, эрүүл мэндийг дэмжсэн, эрүүл мэндийг хамгаалах орчин бүрдүүлэхийг чухалчилдаг.
ДЭМБ-аас нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өнөөдөр зарцуулж буй 1 ам.доллар нь ирээдүйд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулах 5-40 ам.долларыг хэмнэнэ гэж зөвлөдөг.
Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтээс нас барсан насанд хүрсэн 10 хүн тутмын 9 нь зүрх судасны эмгэг, хорт хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний шалтгаантай. Халдварт бус өвчний гол шалтгаан нь зохисгүй хооллолт, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол бөгөөд 4 хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой, 2 хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай, 3 хүний нэг нь цусны даралт ихсэлттэй, 3 хүний нэг нь архи хэрэглэдэг. Тамхины хэрэглээгээр дэлхийд эхний 10-т орж, 2 эрэгтэйн нэг нь, 10 хүүхэд тутмын 3 нь тамхи татаж байна.
Хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгох талаар төрөөс олон талт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн хэдий ч энэ нь зөвхөн эрүүл мэндийн салбараар хязгаарлагдаж, ажил, амьдралдаа эрүүл зөв дадлыг хэвшүүлсэн хүн ердөө 6 орчим хувийг эзэлж буй нь нийт хүн амын эрүүл мэндийн боловсрол туйлын хангалтгүй түвшинд байгааг харуулж байна.
Иймд эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг хангах, соён гэгээрүүлэх ажлыг салбар, байгууллага бүр тогтмол, системтэйгээр, оновчтой явуулах механизмыг бүрдүүлэх шаардлагатай байна” гэсэн юм.
Засгийн газрын хуралдаанаар Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээний 2024-2027 оны төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэхийг дэмжиж, энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх, салбар дундын уялдаа холбоог хангахад ЭМЯ БШУЯ, БХЯ, ХНХЯ болон Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо зэрэг байгууллага хамтран ажиллахыг анхаарууллаа.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ